УЛААНБААТАР ХОТЫН ХҮЙТНИЙ УЛИРЛЫН АГААРЫН ЧАНАРЫН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТОЙМ /2025 ОНЫ 01 ДҮГЭЭР САР/

Нийтлэгдсэн огноо: 2025/02/05

Улаанбаатар хотын агаарын чанарыг гэр хороолол, автозам, орон сууцны хороолол, үйлдвэрийн дүүрэг орчмын 19 цэгт агаар бохирдуулах бодис болох хүхэрлэг хий (SO2), азотын давхар исэл (NO2), РМ2.5, PM10 тоосонцор, нүүрстөрөгчийн дутуу исэл (CO), озон (О3) болон цаг уурын үзүүлэлтүүдийг автомат багажаар тодорхойлж байна.

Улаанбаатар хотын агаар бохирдуулах бодисын 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг өмнөх оны мөн үе 2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад азотын давхар исэл (NO2) нь 15 мкг/м3-ээр буюу 21%-иар, хүхэрлэг хий (SO2) нь 28 мкг/м3-ээр буюу 18%-иар, PM2.5 тоосонцор 32 мкг/м3-ээр буюу 27%-иар, PM10 тоосонцор 6 мкг/м3-ээр буюу 4%-иар тус тус бага байна.

Хүснэгт 1. Агаар дахь бохирдуулах бодисын 2024, 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламж

Улаанбаатар хотын 2025 оны 01 дүгээр сарын агаар бохирдуулах гол бохирдуулагч бодис тус бүрийн сарын дундаж агууламжийг дараах зурагт харууллаа. (Зураг 1- 9)

                                                                Зураг 1. 2024, 2025 оны 01 дүгээр сарын агаар бохирдуулах бодисын дундаж агууламж

 РМ2.5 тоосонцор

                                                                                        Зураг 2. PM2.5 тоосонцрын 01 дүгээр сарын агууламж, 2021-2025 он

Улаанбаатар хотын агаар дахь PM2.5 тоосонцрын 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 14-22 мкг/м3-ээр бага, 2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 32 мкг/м3-ээр буюу 27%-иар бага байна. (Зураг 2).

                                                                          Зураг 3. PM2.5 тоосонцрын 01 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр

2025 оны 01 дүгээр сарын РМ2.5 тоосонцрын сарын дундаж агууламж Мишээл экспо 57 мкг/м3, 100-н айл 76 мкг/м3, Цахилгаан станц  77 мкг/м3,  Ургах наран хороолол 50 мкг/м3, 5-н буудал 105 мкг/м3, Налайх 71 мкг/м3, Яармаг 71 мкг/м3 байна. Харин 2024 оны 01 дүгээр сартай харьцуулахад Баруун 4-н зам 3 мкг/м3-ээр, 1-р хороолол 2 мкг/м3-ээр, Хайлааст АЧС-аас 95 мкг/м3-ээр, Шархад 67 мкг/м3-ээр, Нисэх 5 мкг/м3-ээр, Зурагт 7 мкг/м3-ээр, Баянхошуу 105 мкг/м3-ээр, Дамбадаржаа 59 мкг/м3-ээр тус тус бага, харин Бөхийн өргөө 1 мкг/м3-ээр, Зайсан 3 мкг/м3-ээр, Толгойт 48 мкг/м3-ээр тус тус их байсан байна. (Зураг 3).

РМ10 тоосонцор

                                                                                   Зураг 4. PM10 тоосонцрын 01 дүгээр сарын агууламж, 2021-2025 он

Улаанбаатар хотын агаар дахь PM10 тоосонцрын 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 1-р сарын дундаж агууламжтай харьцуулахад 6-17 мкг/м3-ээр бага, 2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 6 мкг/м3-ээр буюу 4 %-иар бага байна (Зураг 4).

                                                                           Зураг 5.  PM10 тоосонцрын  01 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр

2025 оны 01 дүгээр сарын РМ10 тоосонцрын дундаж агууламж Яармаг 103 мкг/м3  байна. 2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 1-р хороолол 12 мкг/м3-ээр, 100-н айл 39 мкг/м3-ээр, Хайлааст 66 мкг/м3-ээр, 5-н буудал 98 мкг/м3-ээр, Шархад 31 мкг/м3-ээр, Налайх 48 мкг/м3-ээр, Нисэх 2 мкг/м3-ээр, Дамбадаржаа АЧС-аас 25 мкг/м3-ээр тус тус бага, Зурагт ижил түвшинд, харин Мишээл экспо 18 мкг/м3 -ээр, Баруун 4-н зам 43 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 10 мкг/м3-ээр, Цахилгаан станц 19 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 16 мкг/м3-ээр, Зайсан 11 мкг/м3-ээр, Толгойт 61 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 5).

Азотын давхар исэл (NO2)

                                                                                     Зураг 6. Азотын давхар ислийн 01 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2025 он

Азотын давхар ислийн (NO2) 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 1 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 2021 оны мөн үеэс 3 мкг/м3-ээр их, харин 2022-2023 оны мөн үеэс 4-8 мкг/м3-ээр бага, 2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 15 мкг/м3-ээр буюу 21%-иар бага байна (Зураг 6).

                                                                         Зураг 7. Азотын давхар ислийн 01 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр

2025 оны 01 дүгээр сарын Азотын давхар исэл (NO2)-ийн дундаж агууламж Мишээл экспо 36 мкг/м3, Цахилгаан станц 50 мкг/м3, Яармаг 67 мкг/м3 байна. 2024 оны 01 дүгээр сартай харьцуулахад Баруун 4-н зам АЧС-аас 22 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 17 мкг/м3-ээр, 100-н айл 44 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 11 мкг/м3-ээр, Хайлааст 15 мкг/м3-ээр, 5-н буудал 20 мкг/м3-ээр, Шархад 41 мкг/м3-ээр, Налайх 17 мкг/м3-ээр, Нисэх 11 мкг/м3-ээр тус тус бага, Зайсан ижил түвшинд, харин 1-р хороолол 2 мкг/м3-ээр, Толгойт 4 мкг/м3-ээр, Зурагт АЧС-аас 11 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 7).

Хүхэрлэг хий (SO2)

 

                                                                                    Зураг 8. Хүхэрлэг хийн 01 дүгээр сарын дундаж агууламж, 2021-2025 он

Агаар дахь хүхэрлэг хийн (SO2) 2025 оны 01 дүгээр сарын дундаж агууламжийг 2021-2023 оны 1 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 39-92 мкг/м3-ээр бага, өмнөх оны мөн үе буюу 2024 оны 01 дүгээр сарын дундаж агууламжтай харьцуулахад 28 мкг/м3-ээр буюу 18%-иар бага байна (Зураг 8).

                                                                          Зураг 9. Хүхэрлэг хийн 01 дүгээр сарын дундаж агууламж харуул тус бүрээр

2025 оны 01 дүгээр сард хүхэрлэг хий (SO2)-н дундаж агууламж  Яармаг 76 мкг/м3, харин 2024 оны 01 дүгээр сартай харьцуулахад Мишээл экспо 21 мкг/м3-ээр, 1-р хороолол 129 мкг/м3-ээр, 100-н айл 24 мкг/м3-ээр, Цахилгаан станц 5 мкг/м3-ээр, Хайлааст 38 мкг/м3-ээр, 5-н буудал 14 мкг/м3-ээр, Шархад 153 мкг/м3-ээр, Налайх 63 мкг/м3-ээр, Баянхошуу 107 мкг/м3-ээр тус тус бага, харин Баруун 4-н зам 15 мкг/м3-ээр, Бөхийн өргөө 14 мкг/м3-ээр, Ургах наран хороолол 20 мкг/м3-ээр, Зайсан 40 мкг/м3-ээр, Толгойт 122 мкг/м3-ээр тус тус их байна (Зураг 9).

 


Facebook Twitter YouTube